Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 94

Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга, сумын ахмадуудтай уулзалт хийлээ

2024-12-19 133
Сумын ИТХ-ын дарга Ж.Лхагвабаатар, Засаг дарга Г.Цэндсүрэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга, сумын ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг хүлээн авлаа.

Сумын удирдлагын баг төр, төсвийн байгууллагын ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.

2024-12-16 132
Шинээр томилогдсон Засаг дарга, сумын удирдлагын баг төр, төсвийн байгууллагын ажилтнуудтай уулзалт зохион байгуулж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал, өвөлжилтийн бэлэн байдал, цаг үеийн ажлаар мэдээлэл хийж санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ II ХУРАЛДААН БОЛЛОО

2024-12-09 171
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ II ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн "Хуралдааны дэг"-ийг батлах тухай 2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хурлын Зөвлөлийг хуралдуулах, асуудал өргөн барих, шийдвэр гаргуулах журам"-ыг батлах тухай 3.Хурлын хороодыг ажиллах журмыг батлах тухай. 4.Сумын ойн сангаас 2024 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай. 5. Хяналт шалтгалтын ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай. 6.Сумын татварын байцаагчийн мэдээлэл

МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ

2024-12-07 129
2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сумын үе үеийн ИТХ-ын дарга нарыг 11 дүгээр сарын 25-ны өдөр хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа.

2024-11-25 143
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан сумын ИТХ-ын дарга Ж.Лхагвабаатар сумын үе үеийн ИТХ-ын дарга нарыг 11 дүгээр сарын 25-ны өдөр хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сумын хөгжлийн түүхэн онцлог цаг үеийг дурсан хууч яриа дэлгэж, сум орон нутгийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит шилжин явах цомын төлөөх спортын бага наадам

2024-11-23 134
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит шилжин явах цомын төлөөх спортын бага наадам 4 төрлөөр 11 дүгээр сарын 23-д төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагдлаа.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2024-11-18 179
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Лхагвабаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Болортуяа, ИТХ-ын албаны мэргэжилтэн Ч.Хонгорзул, ЗДТГ-ын дарга Д.Алтанзориг, сумын Нийгмийн бодлогийн мэргэжилтэн Э.Бадмаанямбуу, ЕБС-ийн захирал А.Батзаяа, ЕБС-ийн нийгмийн ажилтан С.Ганбаяр, Сургуулийн сэтгэл зүйч Л.Отгонжаргал, Ч.Өнөрсайхан нар хуралдлаа. Ирц 80 % Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар санал солилцож, Сургуулийн хүүхдүүдийн дунд нэн тулгамдаж байгаа электрон тамхины хэрэглээний талаарх сэдэв хөндөн ярилцлаа. Суманд электрон тамхи худалдан борлуулдаг байгууллагатай хяналт шалгалт тавих, сурагчдийн дунд сургалт зохион байгуулахаар боллоо.

Волейболын тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 09, 10- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

2024-11-11 140
Атар газар эзэмшсэний 65 жилийн ой, ХАА-н салбарт ажиллагсдын баярын өдөр, Ургацын баярт зориулан зохион байгуулсан Волейболын тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 09, 10- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Атар газар эзэмшсэний 65 жилийн ой, ХАА-н салбарт ажиллагсдын баярын өдөр, Ургацын баярын хурал 2024 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр боллоо.

2024-11-11 174
Баярын хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Сэлэнгэ аймгийн ИТХурлын дарга Г.Бат-орхон, Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар хүрэлцэн ирж нийт ХАА-н салбарт ажиллагсдадаа мэндчилгээ дэвшүүллээ. Хурлын үеэр шагналын хур бууж, газар тариалангийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнаж урамшууллаа

Ургацын баярын "Өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа"

2024-11-08 136
Атар газар эзэмшсэний 65 жилийн ой, ХАА-н салбарт ажиллагсдын баярын өдөр, Ургацын баярын "Өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа" 2024 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 19 иргэн, 4 хоршооллын төлөөлөл оролцож 5 шилдэг бүтээгдэхүүн шалгарууллаа.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ Ж.ЛХАГВАБААТАР ДАРГААР СОНГОГДЛОО

2024-10-23 186
Сумын ИТХ-ын даргад: МАН-аас Ж.Лхагвабаатар АН-аас Т.Амарсанаа нарыг дэвшүүлсэн. 21 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос Ж.Лхагвабаатар -11 санал Т.Амарсанаа -10 саналын хуудас тус тус тоологдлоо.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ АНХДУГААР ХУРАЛДААН

2024-10-23 208
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЖ БАЙНА. АНХДУГААР ХУРАЛДААНААР: 1. Аймгийн ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 2. Анхдугаар хуралдааны дэгийг батлах тухай 3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай 4. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох тухай 5. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 6. Хурлын бодлогын хороо байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ XXXV ХУРАЛДААН

2024-09-25 192
Хуралдаанаар хэлэлцэх асуудал 1. 2024 оны тодотгосон төсөвт батлах тухай 2. 2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг батлах тухай 3. Төсвийн байгууллагуудын хөрөнгө актлах тухай

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ XXXIII ХУРАЛДААН

2024-05-22 259
Хэлэлцэх асуудал: 1.Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл 2. 2024 оны төсөвт тодотгол оруулах тухай 3. Тусгай хэрэгцээний газар батлах тухай

ХЯНАЛТЫН АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАН

2024-05-20 214
Сум орон нутаг хийгдэж байгаа ажлын талаар ИТХ-ын төлөөлөгчид хяналт шалгалт хийж байна.

Солонгос улсын "ХАННАРЭ" ТББ-ын төлөөлөгчид ирж уулзалт хийлээ.

2024-05-20 199
"GOLDEN BELL" АСУУЛТ ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд 9 дүгээр ангийн 3 бүлгийн 50 гаруй сурагч оролцож эрдэм оюунаараа өрсөлдсөнөөс 9А ангийн сурагч Гэрэлт-Одын Шинэбилэг тэргүүн байр эзэлж Солонгос улсад анги удирдсан багштайгаа хамт 100 хувийн тэтгэлгээр аялах эрхээр шагнууллаа. 👉Тэмцээн зохион байгуулсан: "Зөв тэмүүлэл хөгжлийн түлхүүр" ТББ "Ханнарэ" ТББ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ XXXII ХУРАЛДААН

2024-04-30 286
Хэлэлцэх асуудал: 1. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, мандатын тоо батлах тухай 2.Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, чиглэл тогтоох тухай

СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ

2024-04-04 223
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бага насны хүүхдийг дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх талаар сургалт хийв.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

2024-04-01 240
Сумын ИТХ-ын төлөөлөгчид БНСУ-ын Кёнсанбук аймгийн Уллеундо мужийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, гадаад хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа. Уулзалтаар цаашид ажиллах хүчний тал дээр хамтрах, хоёр орны соёл, аялал жуулчлалын салбарт харилцан туршлага солилцох бусад чиглэлээр хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11147
8638 / 77%
1130 / 10%
390 / 3%
989 / 9%