"ЭЛ СИ БИ" ХХК-ийн Цагааннуур сум дахь нэгдсэн халаалтын төвийн нэрэмжит 2025 оны сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн 2025 оны 02 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 11 баг оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Үүнээс эрэгтэй төрөлд:

"Тэргүүн байр"-нд Г.Чойжилсүрэн ахлагчтай "Соёлын төв"-ийн баг тамирчид

"Дэд байр"-нд Д.Алтанзориг ахлагчтай "Засаг даргын Тамгын газар"-ын баг тамирчид

"Гутгаар байр" Б.Өсөхбаяр ахлагчтай "Тийрэг 3-р баг"-ын баг тамирчид
Эмэгтэй төрөлд:

"Тэргүүн байр"-нд Н.Отгонсансар ахлагчтай "ЕБС"-ийн баг тамирчид

"Дэд байр"-нд М.Бүжинлхам ахлагчтай "1-р цэцэрлэг"-ийн баг тамирчид

"Гутгаар байр" Т.Ундармаа ахлагчтай "2-р цэцэрлэг"-ийн баг тамирчид

Эрэгтэй "Шилдэг довтлогч"-оор "Тийрэг 3-р баг"-ийн тамирчин Г.Чойжилсүрэн

Эмэгтэй "Шилдэг довтлогч"-оор "ЕБС"-ийн багийн тамирчин У.Содцэцэг

Эрэгтэй "Шилдэг холбогч"-оор "ЗДТГ"-ын багийн тамирчин Б.Басхүү

Эмэгтэй "Шилдэг холбогч"-оор "1-р цэцэрлэг"-ийн багийн тамирчин Э.Хонгорзул нар тус тус шалгарлаа.
Тэмцээнийг ивээн тэтгэсэн "ЭЛ СИ БИ" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Мөн хамтран зохион байгуулсан Спорт цогцолборын хамт олондоо талархал илэрхийлье.
Цагааннуур сумын ЗДТГ, ИТХ







