Атар газар эзэмшсэний 65 жилийн ой, ХАА-н салбарт ажиллагсдын баярын өдөр, Ургацын баярын "Өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа" 2024 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 19 иргэн, 4 хоршооллын төлөөлөл оролцож
5 шилдэг бүтээгдэхүүн шалгарууллаа.
Үүнд:

Сүү сүүн бүтээгдэхүүний төрөлд:

1 дүгээр багийн малчин Д.Нарантуяа

3 дугаар багийн Олон суурь хоршооны гишүүн, малчин Б.Өнөрмаа

Хүнсний ногоо, даршилсан бүтээгдэхүүний төрөлд:

2 дугаар багийн иргэн Х.Эрдэнэчимэг

Мах махан бүтээгдэхүүний төрөлд:

2 дугаар багийн иргэн Г.Нүрзэдмаа

Гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн төрөлд:

1 дүгээр багийн малчин П.Амаржаргал нар шалгарлаа.









