Баярын хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Сэлэнгэ аймгийн ИТХурлын дарга Г.Бат-орхон, Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар хүрэлцэн ирж нийт ХАА-н салбарт ажиллагсдадаа мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын үеэр шагналын хур бууж, газар тариалангийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнаж урамшууллаа.

Төрийн дээд шагнал "Алтангадас"-аар

Хуурч 2 дугаар багийн өндөр настан Санжаажамц овогтой Батжаргал

Хуурч 2 дугаар багийн тариаланч Далхаа овогтой Борбаатар

Оргих 1 дүгээр багийн өндөр настан Дашням овогтой Цогзолмаа

Хуурч 2 дугаар багийн өндөр настан Цэнд овогтой Намхай

ЕБС-ийн сургалтын менежер Дамдинсүрэн овогтой Тунгалаг

Оргих 1 дүгээр багийн өндөр настан Мулзай овогтой Хайнзан

Тийрэг 3 дугаар багийн МУ-ын “Сайн малчин” Цээлэй овогтой Цэрэнчимэд

Оргих 1 дүгээр багийн өндөр настан Ожилдоо овогтой Доржсүрэн

Хуурч 2 дугаар багийн өндөр настан Жамцаа овогтой Даваажав

“ХХАА-н тэргүүний ажилтан”-аар

Хуурч 2 дугаар багийн иргэн Авир овогтой Цэцэгмаа

“Энзо- Агро” ХХК-ний захирал Чулуун овогтой Энхзориг

“Сэлэнгэ тариа” ХХК-ний үтрэмийн эрхлэгч Оюунбаяр овогтой Ганчимэг

“Сэлэнгэ тариа” ХХК-ний гагнуурчин Мялдорж овогтой Цэрэнпүрэв

“Ургацын хишиг” ХХК-ний үтрэмийн слесарь Дашдорж овогтой Эрхэмбаяр

“Ургацын хишиг” ХХК-ний жолооч Махвал овогтой Баасандорж

Тийрэг 3 дугаар багийн иргэн Хувиараа хөдөлмөр эрхлэгч Бадамсэд овогтой Баттулга

“Баяндулаан Уул” ХХК-ний техникч Батбаяны Батчулуун

Тийрэг 3 дугаар багийн иргэн Лувсанбалдан овогтой Энхсайхан

"Хөдөлмөрийн тэргүүн"-ээр

Ахмадын холбооны дарга Дамдин овогтой Уранчимэг

“ХХАА-н жуух бичиг”-ээр

“Баяндулаан Уул” ХХК-ний Агрономич Баяр овогтой Номин

“Нарийн шүрэн” ХХК-ний тогооч Санжаа овогтой Бямбасүрэн

“Сэлэнгэ тариа” ХХК-ний механикч Чулдай овогтой Батболд

"Сэлэнгэ Аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл"-өөр

“Атартрейд” ХХК-ний ажилтан Мягмардорж овогтой Бат-Орших

“Сэлэнгэ тариа” ХХК-ний тогооч Цонхоо овогтой Оюун-Эрдэнэ

"Сэлэнгэ Аймгийн Засаг Даргын жуух бичиг"-ээр

“Виго буудай” ХХК-ний техникч Батцогт овогтой Бямбацогт

“Баянсэлэнгэ” ХХК-ний техникч Сандаг овогтой Отгонбаатар

“Ургацын хишиг” ХХК-ний үтрэмийн ажилтан Дашдорж овогтой Бат- Орших

“Атартрейд” ХХК-ний ажилтан Бумбааренцэн овогтой Бат- Эрдэнэ

"Сумын Засаг Даргын Жуух бичиг"-ээр

“Ургацын хишиг” ХХК-ний үтрэмийн ажилтан Цэрэндэжид овогтой Төрбат

“Баянсэлэнгэ” ХХК-ний техникч Ундрахбаяр

Тийрэг 3 дугаар багийн малчин Үрчгэр овогтой Дашренцэн нар энгэрээ мялаалаа. Үргэлжлүүлэн Цагааннуур сумын төрийн байгууллага, залуу уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг иргэддээ толилууллаа.








