Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 90

🔥2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Зүүн харгистай, Дантад ой, хээрийн 2 түймэр гарч Зүүн харгистайн түймэр 07 дугаар сарын 16-ны өдөр унтарч 18-ны өдөр дахин асаж 21-нд унтарсан. Дантын түймрийг 07 дугаар сарын 21-ны 21

2025-07-18 49
🔥2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Зүүн харгистай, Дантад ой, хээрийн 2 түймэр гарч Зүүн харгистайн түймэр 07 дугаар сарын 16-ны өдөр унтарч 18-ны өдөр дахин асаж 21-нд унтарсан. Дантын түймрийг 07 дугаар сарын 21-ны 21 цагт цурамд оруулан түймэрт өртсөн талбайн шатанги, унанги модыг цэвэрлэх, манах ажиллагааг хийсэн.

🔥2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн байдлаар сумын Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Зүүн харгистай, Дант гэх 2 газарт 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ой, хээрийн түймэр гарч түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн ОБГазрын 20 албан хаагч 1 авто

2025-07-13 40
🔥2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн байдлаар сумын Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Зүүн харгистай, Дант гэх 2 газарт 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ой, хээрийн түймэр гарч түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн ОБГазрын 20 албан хаагч 1 автомашин, сумын 6 албан хаагч 3 автомашин, 11 малчин 2 мотоцикл 2 автомашин нийт 6 автомашин, 2 мотоцикл, 37 хүн, багаж хэрэгсэлтэй ажиллаж байна.

🔥🔥 Сумын Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Баруун харгистай чиглэлд 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 2 газарт ой, хээрийн түймэр гарч түймрийн голомтод аймгийн ОБГазрын 20-н албан хаагч, сумын мэргэжлийн ажилтан, албан хаагч, малчид ажиллаж байна. 04 д

2025-07-12 39
🔥🔥 Сумын Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Баруун харгистай чиглэлд 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 2 газарт ой, хээрийн түймэр гарч түймрийн голомтод аймгийн ОБГазрын 20-н албан хаагч, сумын мэргэжлийн ажилтан, албан хаагч, малчид ажиллаж байна. 04 дүгээр сарын 28-наас өнөөдрийн байдлаар нийт 11-н удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Хуурайшилтын үед иргэд та бүхэн ✅Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх ✅Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх ✅Хашаагаа цэвэрлэх зорилгоор өнжмөл өвсөө шатаахгүй ✅Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх ✅Насанд хүрээгүй хүүхдийг чүдэнз, асаагуураас хол байлгах ✅Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргийг анхааруулж байна.🥵🥵

Оргих 1 дүгээр багийн нутаг Баруун голын эхэнд 07 дугаар сарын 07-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод УБ хотын Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Өмнөговь аймгийн ОБГазар, Сэлэнгэ аймгийн ОБГазар, Зүүнбүрэн сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэр

2025-07-07 38
Оргих 1 дүгээр багийн нутаг Баруун голын эхэнд 07 дугаар сарын 07-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод УБ хотын Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Өмнөговь аймгийн ОБГазар, Сэлэнгэ аймгийн ОБГазар, Зүүнбүрэн сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн анги нийт 53 албан хаагч, 12 автомашин, 2 морьтой ажиллаж түймрийг унтраасан. Та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.👏👏👏

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ VII ХУРАЛДААН БОЛЛОО

2025-06-17 123
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлнэ 1. 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 2. 2025 оны мал, амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай 3. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулах чиглэл тогтоох тухай 4. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авах, шаргаруулах хугацааг тогтоох тухай 5. Хөрөнгө актлах тухай 6. Баяр наамдын зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай 7. Шинэ содон ой ХХК-ий хүсэлт

2025 оны төсвийн (байгалийн нөөц ашигласны төлбөр)-ийн хөрөнгө оруулалтаар 1000 га, нийт 7000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийлээ.

2025-06-08 95
🚁Сумын 1 дүгээр багийн Жаргалант, Товхан уул, Баянхонгорын овоо, Нарангийн давааны ар, Баян харын овоо, Их Бургастай, Хуурч 2 дугаар багийн Их хүнгэ, Бага хүнгэ, Ганц мод, Хар модот, Далайн яст, Ноёны булаг, Цоорч, Хуурч зэрэг газруудын ойн санд улсын төсвийн хөрөнгөөр 6000 га талбай, сумын 2025 оны төсвийн (байгалийн нөөц ашигласны төлбөр)-ийн хөрөнгө оруулалтаар 1000 га, нийт 7000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд агаараар био бэлдмэлээр хийж гүйцэтгэнэ. Уг ажил хийгдэж байх үед болон хийгдсэний дараах 7 хоногийн хугацаанд зорчих, ургамал түүж бэлтгэх, мал, зөгий бэлчээрлүүлэх, амралт зугаалга, бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг АНХААРУУЛЖ ‼️ байна.

“ТӨРИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, АШИГЛАЛТ, ТАЙЛАГНАЛД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-05-22 100
“ТӨРИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛ, АШИГЛАЛТ, ТАЙЛАГНАЛД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газраас төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, тайлагналтын талаарх мэдлэг олгох, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн өмчийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах зорилгоор Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Түшиг сумын төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нягтлан бодогч, нярав, өмч хамгаалах зөвлөлийн дарга, гишүүдэд Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Чулуунцэцэг, мэргэжилтэн Н.Мөнх-Эрдэнэ нар сургалт зохион байгуулж, нийт 55 албан хаагч хамрагдаж байна.

"Ногоон байгууламж" ойн зурвас байгууллаа.

2025-05-22 102
Сумын өнгө үзэмжийг сайжруулах, тариан талбайг хамгаалах зорилгоор жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Иймээс малчин, мал бүхий иргэд та бүхэн малаа байнгын хариулга, маллагаатай байлгах, ногоон байгууламжийн хашааг сүйтгэхгүй байхыг анхааруулж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулахад иргэн бүрийн оролцоо чухал юм.

2024, 2025 онд бэлтгэсэн модны ойжуулалтын гүйцэтгэлд хяналт хийлээ.

2025-05-20 107
Ойн мэргэжлийн байгууллага УБТЗМБҮйлдвэр, Бүтээлийн нуур ХХК нь 2024, 2025 онд бэлтгэсэн модны ойжуулалтын гүйцэтгэлийг Оргих 1-р багийн нутаг дэвсгэр Сангалтайд 2012 онд түймэрт өртөн доройтсон ойн санд 3 настай шинэсний 156000 ширхэг тарьцыг 78 га талбайд өөрийн хөрөнгөөр ойжуулалтын ажлыг хийн гүйцэтгэж байна.

"Төрийн албан хаагчийн ёс зүй", "Хөдөлмөрлөх эрх" сэдвээр сургалт зохион байгууллаа.

2025-05-15 105
Хүний эрхийн комисс, Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн холбоо, Аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтсийн хамтран сумын төрийн албан хаагч, иргэдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чадавхийг бий болгох, төрийн албан хаагч үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэн хэрэгжүүлэх зорилгоор "Хүний эрхийн үндсэн ойлголт ба Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн зохицуулалт", "Төрийн албан хаагчийн ёс зүй", "Хөдөлмөрлөх эрх" сэдвээр сургалт зохион байгууллаа.

2025 оны 05-р сарын 09 "Монголын хүмүүнлэгийн өдөр"

2025-05-09 74
"Монголын хүмүүнлэгийн өдөр" Жил бүр уламжлал болгон зохион байгууллаж ирсэн. Энэ жил Ерөө суманд зохион байгуулагдлаа

ЦЭРЭГ ТАТЛАГА-2025

2025-04-26 101
ЦЭРЭГ ТАТЛАГА-2025 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 2025 оны 04-р сарын 26-ны өдөр Цагааннуур суманд зохион байгуулагдана. Цэрэг татлагад 1999.01.01-2007.05.01-ний хооронд төрсөн залуус хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн залуус хамрагдана. 👉2025.04.23-25-ны хооронд Эрүүл мэндийн төвд шинжилгээнд хамрагдах 👉2025.04.25-ны 10 цагт Багийн Засаг даргад бүртгүүлж, цэрэг татлагын анкет бөглөх 👉2025.04.26-ны 09 цагт Спорт цогцолборт үзлэгт хамрагдах

Герефорд үүлдрийн өсвөр хээлтүүлэгчийг 2021-2024 онуудад малын тоо толгойн албан татвараа хугацаанд нь төлсөн, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 8 өрхөд өнөөдөр хүлээлгэн өглөө.

2025-04-25 102
Сумын ИТХ-ын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн болон Цагааннуур сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Герефорд үүлдрийн өсвөр хээлтүүлэгчийг 2021-2024 онуудад малын тоо толгойн албан татвараа хугацаанд нь төлсөн, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч 8 өрхөд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

2025-04-21 90
Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг сумын ИТХ-ын дарга Ж.Лхагвабаатар нээж, сумын Засаг дарга Г.Цэндсүрэн "Цагааннуур сумын ХАА-н өнөөгийн байдал, цаашдын зорилт" сэдвээр илтгэл, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн М.Баасанжаргал, Ө.Билгүүн, Сэлэнгэ аймгийн УЦУОШ-ний төвийн дарга О.Ганбат, Сэлэнгэ бүсийн ойн ангийн дарга Н.Амаржаргал, ХАА-н тасгийн дарга Ч.Алтанхуяг, Цагааннуур сумын МЭ-ийн тасгийн дарга М.Алтаннавч нар мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулж, сумын эдийн засгийн гол тулгуур болсон газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар хэлэлцэж, сумын удирдлагууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, эрх зүйн баримт бичигт тусган шийдвэрлэхээр боллоо. Мөн Лектор багш Д.Шинэхүү "Зүрх сэтгэл ба зөв харилцаа хандлага" сэдвээр лекц тавилаа

ИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаан боллоо

2025-04-18 99
Хэлэлцэх асуудал: 1. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай

Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажил эхэллээ.

2025-04-14 72
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэр бум мод" үндэсний хөдөлгөөн, Атрын IV аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн ХХААГ, "Атартрейд" ХХК-ийн дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 3 км тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг тус сумын ЗДТГ, Сум дундын Ойн анги, Цагааннуур тохижилт ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагч нар хийж гүйцэтгэж байна.

Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын уулзалт хэлэлцүүлэг боллоо

2025-04-03 80
Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын уулзалт хэлэлцүүлэгийг Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 4,5ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт 130 сумын ИТХ -ын нарийн бичгийн дарга нар мөн урилгаар 10 сумын төлөөлөл оролцлоо.Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүс,орон нутгийн удирдлага хөгжлийн газар, Удирдлагын академи,Жeндэрийн Үндэсний Хороо,НҮБХХ-ын Биофин төслийн нэгж хамтран оролцож илтгэл хэлэлцүүллээ. Сумдын ИТХ-ын нарийн бичгийг дарга нар ЗЗНДНТУ тухай хуулийн зарим шинэчлэл болон орон нутагт тулгамдаж буй асуудлаар ярилцаж мөн бие биенээсээ туршлага судлах боломжоор хангагдлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10127
8396 / 83%
1068 / 11%
319 / 3%
344 / 3%