Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГХУСАЗСЗөвлөл


нийт 14

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО

2025-06-04 20
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь 2002 онд батлагдсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал практикт үүссэн, цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй, түүнчлэн гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах нь гэр бүл, өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулагдах гэх мэт шинэ тулгамдаж буй асуудлуудыг уг хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа болно. Ийнхүү хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгалаа: 1/ Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалттай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгалаа. 2/Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох, хугацаандаа төлөхгүй бол алданги бодох, хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгалаа. 3/Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлавал буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирлоо нөгөө тал нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгалаа. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцласан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байхаар тусгалаа. 4/Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх нөхцөл, шаардлагыг олон улсын жишигт нийцүүлж, эцэг, эх байх эрхийг сэргээх хүртэл хүүхдийн тэтгэлэг тасралтгүй төлөгдөх байдлаар зохицууллаа. 5/Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүллээ. 6/Таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгалаа. 7/Цус ойртолтоос сэргийлж, садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж, гэрлэлт бүртгэхээр тусгалаа. 8/Хүүхдийг үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг бус шүүх шийдвэрлэдэг байдлаар үрчлэлтийн асуудлыг олон улсын жишигт нийцүүллээ. 9/Хүүхдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлд шилжүүлэхээр тусгалаа. 10/Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэхэд гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болвол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгалаа.

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, насны онцлогт тохирсон зөв төлөвшил, дадал олгох эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх” сургалтын арга хэмжээг 2025.05.24-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 90 сурагчийг хамрууллаа.

2025-05-24 36
ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, насны онцлогт тохирсон зөв төлөвшил, дадал олгох эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх” сургалтын арга хэмжээг 2025.05.24-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 90 сурагчийг хамрууллаа. Хамтран ажилласан ЕБС-ийн удирдлага, багш нар, Хүүхдийн зөвлөл, Соёлын төвийн нийт хамт олон, Оюуны өгөөж тэмүүлэл ТББ-ын удирдлага, сургагч багш нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. Цагааннуур сумын ГХУС ажлыг зохицуулах зөвлөл

ТАЛАРХАЛ

2025-05-15 28
Сумын нутаг дэвсгэрт 2 голомтод ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан. Түймрийн голомтод ОБЕГ 3 албан хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 1 бүлэг, Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийн 1 бүлэг, Үндэсний аврах бригадын 5 бүлэг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 4 бүлэг, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 3 бүлэг, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын тус тус 1 бүлэг, сумын төр төсвийн байгууллага, ААНБ-уудын ажилтан албан хаагч, сайн дурын иргэд, нийт 564 хүний бүрэлдэхүүн, 60 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг бүрэн унтраасан. Түймрийг унтраах үйл ажиллагаанд гар бие оролцсон дээрх Онцгой байдлын байгууллага, сумын төр төсвийн байгууллага, ААНБ-уудын ажилтан албан хаагч, сайн дурын иргэд, туслалцаа дэмжлэг үзүүлэн, нийгмийн хариуцлагаа биелүүлж, эх оронч сэтгэлээр хандсан иргэд, ААНБ-ууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний ажил үйлс үргэлж өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

"Эцэг эхийн өдөрлөг"-өө зохион байгууллаа.

2025-05-12 24
Бид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эцэг эхийн өдөрлөг"-өө зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдын дунд зохион байгуулсан волейболын нөхөрсөг тэмцээнд манлайлсан баг тамирчдаа шагнаж урамшууллаа. 👏👏👏 Мөн бид энэ удаагийн өдөрлөгөөр "Эцэг эхийн хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж эцэг эх, асран хамгаалагчдын дуу хоолойг сонсож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан дүгнэсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 🤝✅

Иргэдийн анхааралд❗️

2025-04-15 33
Иргэдийн анхааралд❗️ Хаврын улирал хуурайшилт ихтэй байгаа тул ил гал гаргах 🚭 мөн нутгийн иргэд хогийн цэгт хогоо буулгахдаа шатаахгүй байхыг анхааруулж байна.❌‼️ Удаа дараа сануулж байхад хогийн цэгт хогоо шатааж байгаа тул хөршийн хяналтаа сайжруулан бие биедээ хяналт тавьж байхыг дахин анхааруулъя. Төвлөрсөн хогийн цэгт гарсан галыг Сумын ЗДТГ-ын албан хаагчид цаг алдалгүй унтраалаа. Иймд: ⚠️ 👉 Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах ⚠️ 👉 Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх ⚠️ 👉 Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх ⚠️ 👉 Шашны зан үйл хийж ил задгай гал гаргахгүй байх ⚠️ 👉 Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх ⚠️ 👉 Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС БОЛГООМЖИЛ

2025-04-04 39
Иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжил ‼️‼️‼️ *Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх; *Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх; *Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх; *Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах; *Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.

АНХААР‼️

2025-03-26 39
АНХААР‼️ Өнөө шөнө /2025.03.25-26/ Сэлэнгийн зүүн, Хэнтийн зүүн болон хойд хэсэг, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орно⚠️ Мөн Дарханы нутаг, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна‼️

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ‼️

2025-03-25 34
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ‼️ Өнөөдөр /2025.03.25/ Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж: ⚠️Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настантай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, ⚠️Хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна‼️

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.

2025-03-14 33
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу. · Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх; · Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх; · Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх · Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх; · Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

Цагдаагийн албанд Prius 30 автомашиныг худалдан авч, хүлээлгэн өглөө.

2025-02-21 50
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай хүрч үйлчлэх шаардлагын хүрээнд сумын ОНХС-ын хөрөнгө оруулалтаар сумын Цагдаагийн албанд Prius 30 автомашиныг худалдан авч, хүлээлгэн өглөө. Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай. Энхийг сахиулах үйлд нь амжилт хүсье.

СУМЫН ГХУСАЗСЗ-ӨӨС ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХОХИРОГЧ БОЛОХООС УДЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-21 89
Электрон тамхинаас татгалзъя уриан дор сумын худалдаа үйлчилгээний байгууллагуудтай уулзалт хийлээ.

ХҮҮХДИЙГ ОРЧНЫ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТДАА ШАЛГАЯ , ХАМГААЛЪЯ АЯНЫ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2023-10-12 179
Хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, ахуйн хүрээний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд доорхи ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2023-07-05 241
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ЗОРИЛГО НЬ: “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль , холбогдох бусад хууль, тогтоомж, шийдвэр болон нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр дээд газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээнийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах, тэдний оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой үр дүнтэй зохион байгуулж иргэдийн амар тайван аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7391
5836 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%