2024-05-08
103
📣 АНХАН ШАТНЫ ХОРООДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО
✅ Сэлэнгэ аймгийн 17 сумын Улаан загалмайн анхан шатны хороодын “ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ-2024” Мандал суманд амжилттай зохион байгуулагдаж дунд болон анхан шатны хороодын Удирдах зөвлөлийн тэргүүн, нарийн бичгийн дарга, ажилтнууд бүрэн хамрагдлаа. Уулзалтын хүрээнд:
👉 ДШХ-ны дарга Ц.Ганчулуун Сэлэнгэ улаан загалмай хорооны сүүлийн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох үйл ажиллагааны тайлан, танилцуулгыг танилцуулав.
👉 Мандал сумын Улаан загалмай анхан шатны хорооны тэргүүн Н.Эрдэнэцэцэг, МУЗН-н Алтан гишүүн, СДИ Б.Туяа нар орон нутагтаа хүмүүнлэгийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах, гишүүнчлэлийн эгнээг өргөжүүлэх, анхан шатны хорооны хүчин чадлыг бэхжүүлэх чиглэлээр хэрхэн ажилладаг “САЙН ТУРШЛАГА” -г бусаддаа хуваалцав.
👉 Мандал сумын Улаан загалмайн АШХ-ны санаачлагаар Сэтгэл судлалын доктрант, Ахлах ментор, зөвлөх Ш.Галбадрах багштай хамтран АШХ-ны ажилтнуудад “БАГИЙН АЖИЛЛАГАА” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.