Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 99

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар хуралдаан боллоо.

2026-06-23 45
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар хуралдаанаар сумын баяр наадам зохион байгуулах салбар хороог баталлаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16 дугаар хуралдаан боллоо.

2026-06-19 39
16 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 1.Найрамдал сангийн аж ахуй байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тэмдэглэх товыг тогтоох тухай 2.Сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай 3.Орон нутгийн өмчийн зарим хөрөнгийг актлах тухай

Төсвийн байгууллагуудын актлах хөрөнгүүдийг үзлээ.

2026-06-17 40
Сумын төсвийн байгууллагуудын 2026 оны хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 102,646,547.33 (нэг зуун хоёр сая зургаан зуун дөчин зургаан мянга таван зуун дөчин долоон төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийн үнэ бүхий ашиглалтын хугацаа дуусаж цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй, хэрэглээний хоцрогдолд орсон актлах тавилга эд хогшил, машин тоног төхөөрөмжүүдийг үзэж танилцлаа.

ЗАМ АРЧИЛГААНЫ ТЕХНИК ИНДҮҮ ХҮЛЭЭН АВЛАА.

2026-06-16 38
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зам арчилгааны техник хүлээн авахад ИТХ-ын дарга Ж.Лхагвабаатар, нарийн бичгийн дарга Ч.Болортуяа, төлөөлөгч Л.Ганбаяр нар байлцлаа. Ж.Лхагвабаатар: LTC-30 индүү худалдан авсан индүү асфальт болон хөрсний нягтруулалтыг жигд өндөр бүтээмжтэй гүйцэтгэх гол төхөөрөмж 2026 оны 06 сард үйлдвэрлэсэн урагш болон хойшоо явах үедээ хоёулаа нягтруулах үйлдэл хийдэг тул ажлын талбайн цаг хэмнэж авто замын насыг уртасгасан манай суманд хэрэгтэй хөрөнгө оруулалтын төхөөрөмж байна. Л.Ганбаяр: 026/06/17 -нд LTC-30 индүү худалдан авсантай танилцлаа. Үйлдвэрлэгч: LTMG Machinery Group Co., Ltd. * Загвар: LTC30 * Төрөл: Хоёр булт чичиргээт замын индүү * Ажлын жин: 3000 кг (3 тонн) * Серийн дугаар: 019116 * Үйлдвэрлэсэн он, сар: 2026 оны 06 сар * Үйлдвэрлэсэн улс: БНХАУ * Чичиргээний давтамж: 50–60 Гц орчим * Нягтруулах өргөн: 1.2–1.3 метр * Явах хурд: 0–8 км/цаг орчим * Хэрэглээ: Асфальт, хайрган болон шороон замын нягтруулалт, жижиг хэмжээний зам талбайн ажилд ашиглагддаг.

Оргих 1 дүгээр багийн иргэдтэй уулзлаа.

2026-06-15 34
Оргих 1 дүгээр багийн иргэдтэй цаг үеийн асуудлын талаар уулзаж ярилцлаа. Суманд улс, аймаг , орон нутгийн хөгжлийн сан, талын тоо толгойн албан татвараар хийгдсэн, хийгдэж байгаа бүтээн байгуулалтын танилцууллаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаан боллоо..

2026-05-13 92
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хурал хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. -2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай -2026 онд Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах чиглэл тогтоох тухай -2026 оны Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авах, шалгаруулах хугацааг тогтоох тухай
khural.mn

Тусламж үзүүллээ.

2026-02-23 128
Ахуйн түймэрт эд хөрөнгө нь шатсан Оргих 1 дүгээр багийн өрхөд сумын Улаан загалмайн анхан шатны хороо тусламж үзүүллээ.

"УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

2026-02-12 155
ТИЙРЭГ БАГИЙН МАЛЧИН НОРОВЫН БАТ-ЭРДЭНЭ "УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” БОЛЖ ШАГНАЛАА ХҮЛЭЭН АВЛАА. БАЯР ХҮРГЭЖ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.

"Улсын аварга тариаланч хамт олон" шагналаа гардан авлаа.

2026-02-12 140
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан А.Баярмагнай захиралтай "Ургацын хишиг" ХХК XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр шагналаа гардан авлаа.

Сэлэнгэ аймгийн аваргууд тодорлоо.

2026-02-06 130
"АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"-аар Оргих 1 дүгээр багийн малчин Самбуугийн Батжаргал, Тийрэг 3 дугаар багийн малчин Баарайн Бат-Ирээдүй, "АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ"-аар "Сэлэнгэ тариа" ХХК-ийн техникч Батаагийн Энхтүвшин нар шалгарч, шагналаа гардан авлаа. Аваргууддаа баяр хүргэе

ЦАГААННУУР СУМ 2025 ОНЫ "АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ"- ААР ШАЛГАРЛАА

2026-02-06 197
2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг сум, орон нутгийхаа онцлогт тулгуурлан оновчтойгоор хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн, ил тод нээлттэй байдлыг хангаж, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн, тариалангийн бүс нутгийн зорилго зорилтоо ханган, 2.5 мВт сэргээгдэх эрчим хүчийг амжилттай нутагшуулан, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн чадавхаа нэмэгдүүлж, аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ "ХАНГАЛТТАЙ САЙН" биелүүлж 2025 оны "АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУМ"-аар шалгарч, сумын удирдлагууд өнөөдөр шагналаа гардан авлаа. Уг шагнал нь сумын иргэд хөдөлмөрчдийн хамтын хүч хөдөлмөр, хичээл зүтгэл юм. НИЙТ ЦАГААННУУРЧУУДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр хуралдаан боллоо.

2026-01-07 132
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр хуралдаанаар 1.Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2. Мал, амьтны шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаан боллоо.

2025-12-26 120
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 10 цагт Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. 1.Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 2. Засаг даргын 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг дүгнэх тухай 3.Малын тоо толгойн албан татвар 4.Сумын нийтийн тээврийн үйлчилгээ.

Иргэпийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан боллоо.

2025-12-19 128
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. -2026 онд ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээ, бараа үйлчилгээг батлах тухай -2026 оны төсөв батлах тухай - Цагааннуур тохижилт ААТҮГ-ын 2026 оны төсөв батлах тухай -Орон нутгийн өмчит байгууллагын хөрөнгө актлах тухай

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан боллоо.

2025-12-09 118
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар: 1.Ойн мэргэжлийн байгууллагуудын 2025 оны ажлын тайланг хэлэлцэх 2.2026 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай 3.Цагааннуур сумын 100 жилийн ойн хандивын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын тайлан 4.Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн мэдээлэл 5.Хүүхдийн төлөө зөвлөл байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.

Шатрын тэмцээн зохион байгууллаа.

2025-12-03 138
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион явууллаа. Тэмцээнд эрэгтэй Тэргүүн байранд 3-р багийн иргэн Ч.Наранцогт, дэд байранд 2-р багийн иргэн Э.Эрдэнэбат, эмэгтэй Тэргүүн байранд Шунхлай ШТС-ын ажилтан Гантунгалаг, дэд байранд ЕБС-ийн эмч Ч.Алтанзул нар орлоо. Тэмцээнийг ивээн тэтгэсэн Д.Батнасан захиралтай Шүрэн тариа ХХК, Зохион байгуулсан: ИТХ, Спорт цогцолбор

Улс тунхагласны 101 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан сумын ИТХ-ын нэрэмжит "Шилжин явах цом"-ын төлөөх волейболын тэмцээн төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

2025-11-26 147
Улс тунхагласны 101 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан сумын ИТХ-ын нэрэмжит "Шилжин явах цом"-ын төлөөх волейболын тэмцээн төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд төрийн байгууллагын эмэгтэй 10, эрэгтэй 5 баг оролцон өрсөлдсөнөөс: 🤾‍♀️ Эрэгтэй төрөлд 🥇"Тэргүүн байр"- ИТХ-ын төлөөлөгчдийн баг тамирчид 🥈"Дэд байр"-ЕБС-ийн баг тамирчид 🥉"Гутгаар байр"- ЗДТГ-ын баг тамирчид 🤾Эмэгтэй төрөлд 🥇"Тэргүүн байр"- 1-р цэцэрлэг-1"-ийн баг тамирчид 🥈"Дэд байр"- 2-р цэцэрлэгийн баг тамирчид 🥉"Гутгаар байр"- "ЕБС-ийн-1" -ийн баг тамирчид 🤾‍♀️ Эрэгтэй "Шилдэг" тамирчдаар: 👉"Шилдэг довтлогч"-оор "ЕБС-ийн баг"-ийн тамирчин П.Баярсайхан 👉"Шилдэг холбогч"-оор "ЗДТГ-ын баг"-ийн тамирчин Б.Алтансүх 👉"Тэгш тоглогч"-оор "ИТХ-ын баг"-ийн тамирчин С.Мэндсайхан 🤾 "Эмэгтэй "Шилдэг" тамирчдаар: 👉"Шилдэг довтлогч"-оор "1-р цэцэрлэг-1"-ийн тамирчин Б.Цэвэлмаа 👉"Шилдэг холбогч"-оор "1-р цэцэрлэг-1"-ийн тамирчин А.Нямзул 👉"Тэгш тоглогч"-оор "2-р цэцэрлэг"-ийн тамирчин Г.Азчимэг нар тус тус шалгарлаа. Багийн нийт дүнгээр ИТХ-ын нэрэмжит ""Шилжин явах цом"-ын эзнээр ЕБС-ийн хамт олон шалгарлаа. Тэмцээнийг зохион байгуулж хамтран ажилласан ЗДТГ, Спорт цогцолбор, Соёлын төвийн хамт олондоо ажлын амжилт хүсье. СУМЫН ИТХ

Тусламж үзүүллээ

2025-11-25 118
Сумын Улаан загалмайн анхан шатны хороо ахуйн түймэрт эд хөрөнгө нь шатсан Тийрэг 3 дугаар багийн өрхөд тусламж үзүүллээ.

✅✅✅Өнөөдөр Ахмадын баярын 33 дахь жил тохиож байна.

2025-10-01 151
✅✅✅Өнөөдөр Ахмадын баярын 33 дахь жил тохиож байна. Олон улсын болон Монголын ахмадын өдрийг угтан сумын удирдлагууд, Ахмадын хороо хамтран ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлуудаа хүлээн авч, баярын мэнд хүргэлээ. Баярын үеэр Сумын "Засаг даргын жуух бичиг"-ээр Далайжаргалын Ганбаатар, Бадамжавын Туяа, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Өргөмжлөл"-өөр Дамбын Чанцалдүүрий, Пүрэвийн Бямбадолгор нар шагнагдсаныг сумын Засаг дарга гардуулан өгч, баяр хүргэлээ. 👏👏👏 Мөн Ахмадын холбооны үйл ажиллагааг дэмжин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас ахмадууддаа 1 000 000 төгрөгийн БАТЛАМЖ олголоо.

ЯГ ОДОО Сумын ИТХ-ын IX хуралдаан явагдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 1. 2025 оны төсөвт тодотгол хийх 2. ЕБС-ийн хөрөнгө актлах Хурлын ирц 66,6 хувьтай байна.

2025-09-26 136
ЯГ ОДОО Сумын ИТХ-ын IX хуралдаан явагдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 1. 2025 оны төсөвт тодотгол хийх 2. ЕБС-ийн хөрөнгө актлах Хурлын ирц 66,6 хувьтай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11184
8661 / 77%
1136 / 10%
392 / 4%
995 / 9%