Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 86

Иргэпийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаан боллоо.

2025-12-19 6
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. -2026 онд ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээ, бараа үйлчилгээг батлах тухай -2026 оны төсөв батлах тухай - Цагааннуур тохижилт ААТҮГ-ын 2026 оны төсөв батлах тухай -Орон нутгийн өмчит байгууллагын хөрөнгө актлах тухай

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан боллоо.

2025-12-09 11
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаар: 1.Ойн мэргэжлийн байгууллагуудын 2025 оны ажлын тайланг хэлэлцэх 2.2026 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай 3.Цагааннуур сумын 100 жилийн ойн хандивын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын тайлан 4.Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн мэдээлэл 5.Хүүхдийн төлөө зөвлөл байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.

Шатрын тэмцээн зохион байгууллаа.

2025-12-03 16
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион явууллаа. Тэмцээнд эрэгтэй Тэргүүн байранд 3-р багийн иргэн Ч.Наранцогт, дэд байранд 2-р багийн иргэн Э.Эрдэнэбат, эмэгтэй Тэргүүн байранд Шунхлай ШТС-ын ажилтан Гантунгалаг, дэд байранд ЕБС-ийн эмч Ч.Алтанзул нар орлоо. Тэмцээнийг ивээн тэтгэсэн Д.Батнасан захиралтай Шүрэн тариа ХХК, Зохион байгуулсан: ИТХ, Спорт цогцолбор

Улс тунхагласны 101 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан сумын ИТХ-ын нэрэмжит "Шилжин явах цом"-ын төлөөх волейболын тэмцээн төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

2025-11-26 32
Улс тунхагласны 101 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан сумын ИТХ-ын нэрэмжит "Шилжин явах цом"-ын төлөөх волейболын тэмцээн төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд төрийн байгууллагын эмэгтэй 10, эрэгтэй 5 баг оролцон өрсөлдсөнөөс: 🤾‍♀️ Эрэгтэй төрөлд 🥇"Тэргүүн байр"- ИТХ-ын төлөөлөгчдийн баг тамирчид 🥈"Дэд байр"-ЕБС-ийн баг тамирчид 🥉"Гутгаар байр"- ЗДТГ-ын баг тамирчид 🤾Эмэгтэй төрөлд 🥇"Тэргүүн байр"- 1-р цэцэрлэг-1"-ийн баг тамирчид 🥈"Дэд байр"- 2-р цэцэрлэгийн баг тамирчид 🥉"Гутгаар байр"- "ЕБС-ийн-1" -ийн баг тамирчид 🤾‍♀️ Эрэгтэй "Шилдэг" тамирчдаар: 👉"Шилдэг довтлогч"-оор "ЕБС-ийн баг"-ийн тамирчин П.Баярсайхан 👉"Шилдэг холбогч"-оор "ЗДТГ-ын баг"-ийн тамирчин Б.Алтансүх 👉"Тэгш тоглогч"-оор "ИТХ-ын баг"-ийн тамирчин С.Мэндсайхан 🤾 "Эмэгтэй "Шилдэг" тамирчдаар: 👉"Шилдэг довтлогч"-оор "1-р цэцэрлэг-1"-ийн тамирчин Б.Цэвэлмаа 👉"Шилдэг холбогч"-оор "1-р цэцэрлэг-1"-ийн тамирчин А.Нямзул 👉"Тэгш тоглогч"-оор "2-р цэцэрлэг"-ийн тамирчин Г.Азчимэг нар тус тус шалгарлаа. Багийн нийт дүнгээр ИТХ-ын нэрэмжит ""Шилжин явах цом"-ын эзнээр ЕБС-ийн хамт олон шалгарлаа. Тэмцээнийг зохион байгуулж хамтран ажилласан ЗДТГ, Спорт цогцолбор, Соёлын төвийн хамт олондоо ажлын амжилт хүсье. СУМЫН ИТХ

Тусламж үзүүллээ

2025-11-25 14
Сумын Улаан загалмайн анхан шатны хороо ахуйн түймэрт эд хөрөнгө нь шатсан Тийрэг 3 дугаар багийн өрхөд тусламж үзүүллээ.

✅✅✅Өнөөдөр Ахмадын баярын 33 дахь жил тохиож байна.

2025-10-01 44
✅✅✅Өнөөдөр Ахмадын баярын 33 дахь жил тохиож байна. Олон улсын болон Монголын ахмадын өдрийг угтан сумын удирдлагууд, Ахмадын хороо хамтран ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлуудаа хүлээн авч, баярын мэнд хүргэлээ. Баярын үеэр Сумын "Засаг даргын жуух бичиг"-ээр Далайжаргалын Ганбаатар, Бадамжавын Туяа, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Өргөмжлөл"-өөр Дамбын Чанцалдүүрий, Пүрэвийн Бямбадолгор нар шагнагдсаныг сумын Засаг дарга гардуулан өгч, баяр хүргэлээ. 👏👏👏 Мөн Ахмадын холбооны үйл ажиллагааг дэмжин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас ахмадууддаа 1 000 000 төгрөгийн БАТЛАМЖ олголоо.

ЯГ ОДОО Сумын ИТХ-ын IX хуралдаан явагдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 1. 2025 оны төсөвт тодотгол хийх 2. ЕБС-ийн хөрөнгө актлах Хурлын ирц 66,6 хувьтай байна.

2025-09-26 35
ЯГ ОДОО Сумын ИТХ-ын IX хуралдаан явагдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. 1. 2025 оны төсөвт тодотгол хийх 2. ЕБС-ийн хөрөнгө актлах Хурлын ирц 66,6 хувьтай байна.

Үерийн улмаас нурж эвдэрсэн зам, жалга, шуудууг шороогоор дүүргэж түрж заслаа

2025-09-08 48
Үерийн улмаас нурж эвдэрсэн зам, жалга, шуудууг шороогоор дүүргэж түрж заслаа

ИРГЭДИЙН АНХААРАЛД Нэгдсэн хогийн цэгийн гадна талыг түрж цэвэрлэсэн тул иргэд та бүхэн хогоо хашаан дотор шахаж буулгана уу. ✅✅✅#Ухамсарт хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг✅✅✅

2025-09-04 39
ИРГЭДИЙН АНХААРАЛД Нэгдсэн хогийн цэгийн гадна талыг түрж цэвэрлэсэн тул иргэд та бүхэн хогоо хашаан дотор шахаж буулгана уу. ✅✅✅#Ухамсарт хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг✅✅✅

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Оргих 1-р баг, Тийрэг 3-р багийн "Малчдын өдөрлөг" 2025 оны 08-р сарын 29-ний өдөр болж өнгөрлөө

2025-08-29 40
Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Оргих 1-р баг, Тийрэг 3-р багийн "Малчдын өдөрлөг" 2025 оны 08-р сарын 29-ний өдөр болж өнгөрлөө. Уг арга хэмжээний хүрээнд сумын удирдлагууд, ЗДТГ-ын мэргэжилтнүүд цаг үеийн мэдээлэл, малчидтай холбоотой ажил үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэхийн зэрэгцээ Соёлын төвөөс иргэдийн дунд соёлын арга хэмжээ, Эрүүл мэндийн төвөөс иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж мэдээлэл хүргэлээ. Мөн өдөрлөгөөр хурдан морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, хөзрийн тэмцээн, волейболын тэмцээн гэх мэт олон төрлийн тэмцээн уралдааныг иргэдийн дунд зохион байгууллаа. Засаг даргын 2025 оны соёл урлаг, спортын арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Оргих 1-р багийн иргэд Урлагийн тоглолтоо танилцууллаа. "Малчдын өдөрлөг"-ийг зохион байгуулж, хамтран ажилласан Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн хамт олон, ивээн тэтгэгчиддээ талархал илэрхийлье.

ИРГЭДИЙН АНХААРАЛД Хадлангийн гэрээг өнөөдөр буюу 2025 оны 08-р сарын 26-ны өдрийн дотор хийж дуусгана уу. Багуудын малчдын өдөрлөг дээр хадлангийн гэрээ болон мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй болохыг анхаарна уу.

2025-08-26 61
ИРГЭДИЙН АНХААРАЛД Хадлангийн гэрээг өнөөдөр буюу 2025 оны 08-р сарын 26-ны өдрийн дотор хийж дуусгана уу. Багуудын малчдын өдөрлөг дээр хадлангийн гэрээ болон мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй болохыг анхаарна уу.

Өнөөдөр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга нар Тийрэг 3 дугаар багийн малчид иргэдтэй уулзаж, цаг үеийн мэдээлэл хийхийн зэрэгцээ малчдын намрын бэлтгэл ажилтай танилцан, санал хүсэлтийг хүлээн авч ярилцлаа.

2025-08-19 41
Өнөөдөр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга нар Тийрэг 3 дугаар багийн малчид иргэдтэй уулзаж, цаг үеийн мэдээлэл хийхийн зэрэгцээ малчдын намрын бэлтгэл ажилтай танилцан, санал хүсэлтийг хүлээн авч ярилцлаа.

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар зам арчилгааны техникүүд худалдан авсныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга , Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар хүлээлгэн өглөө. Зам арчилгааны техниктэй болсноор хур хогоо цэвэрлэх, айл өрхүүдэд инженерийн

2025-08-18 38
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар зам арчилгааны техникүүд худалдан авсныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга , Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар хүлээлгэн өглөө. Зам арчилгааны техниктэй болсноор хур хогоо цэвэрлэх, айл өрхүүдэд инженерийн шугам татах, зам засах, гудамж талбайг цэвэрлэж, сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой болж байгаа юм. Мөн аймгийн Засаг дарга суманд улсын болон аймгийн төсвийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, цаашид хийгдэх ажлуудад тодорхой үүрэг чиглэлийг өглөө.

Сумын Засаг дарга Оргих 1 дүгээр багийн малчид иргэдтэй уулзаж төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

2025-08-15 40
Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга Оргих 1 дүгээр багийн малчид иргэдтэй уулзаж төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, цаг үеийн мэдээлэл хийлээ. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

🔥2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Зүүн харгистай, Дантад ой, хээрийн 2 түймэр гарч Зүүн харгистайн түймэр 07 дугаар сарын 16-ны өдөр унтарч 18-ны өдөр дахин асаж 21-нд унтарсан. Дантын түймрийг 07 дугаар сарын 21-ны 21

2025-07-18 30
🔥2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Зүүн харгистай, Дантад ой, хээрийн 2 түймэр гарч Зүүн харгистайн түймэр 07 дугаар сарын 16-ны өдөр унтарч 18-ны өдөр дахин асаж 21-нд унтарсан. Дантын түймрийг 07 дугаар сарын 21-ны 21 цагт цурамд оруулан түймэрт өртсөн талбайн шатанги, унанги модыг цэвэрлэх, манах ажиллагааг хийсэн.

🔥2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн байдлаар сумын Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Зүүн харгистай, Дант гэх 2 газарт 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ой, хээрийн түймэр гарч түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн ОБГазрын 20 албан хаагч 1 авто

2025-07-13 23
🔥2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн байдлаар сумын Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Зүүн харгистай, Дант гэх 2 газарт 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ой, хээрийн түймэр гарч түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн ОБГазрын 20 албан хаагч 1 автомашин, сумын 6 албан хаагч 3 автомашин, 11 малчин 2 мотоцикл 2 автомашин нийт 6 автомашин, 2 мотоцикл, 37 хүн, багаж хэрэгсэлтэй ажиллаж байна.

🔥🔥 Сумын Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Баруун харгистай чиглэлд 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 2 газарт ой, хээрийн түймэр гарч түймрийн голомтод аймгийн ОБГазрын 20-н албан хаагч, сумын мэргэжлийн ажилтан, албан хаагч, малчид ажиллаж байна. 04 д

2025-07-12 24
🔥🔥 Сумын Тийрэг 3-р багийн нутаг дэвсгэр Баруун харгистай чиглэлд 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 2 газарт ой, хээрийн түймэр гарч түймрийн голомтод аймгийн ОБГазрын 20-н албан хаагч, сумын мэргэжлийн ажилтан, албан хаагч, малчид ажиллаж байна. 04 дүгээр сарын 28-наас өнөөдрийн байдлаар нийт 11-н удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Хуурайшилтын үед иргэд та бүхэн ✅Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх ✅Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх ✅Хашаагаа цэвэрлэх зорилгоор өнжмөл өвсөө шатаахгүй ✅Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх ✅Насанд хүрээгүй хүүхдийг чүдэнз, асаагуураас хол байлгах ✅Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргийг анхааруулж байна.🥵🥵

Оргих 1 дүгээр багийн нутаг Баруун голын эхэнд 07 дугаар сарын 07-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод УБ хотын Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Өмнөговь аймгийн ОБГазар, Сэлэнгэ аймгийн ОБГазар, Зүүнбүрэн сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэр

2025-07-07 22
Оргих 1 дүгээр багийн нутаг Баруун голын эхэнд 07 дугаар сарын 07-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод УБ хотын Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Өмнөговь аймгийн ОБГазар, Сэлэнгэ аймгийн ОБГазар, Зүүнбүрэн сумын мэргэжлийн анги, Цагааннуур сумын мэргэжлийн анги нийт 53 албан хаагч, 12 автомашин, 2 морьтой ажиллаж түймрийг унтраасан. Та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10047
8355 / 83%
1048 / 10%
307 / 3%
337 / 3%