Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.
· Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
· Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
· Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
· Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
· Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;