Эх сурвалж
ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Болортуяа
Мэйл хаяг bolor_b59@yahoo.com Утасны дугаар 99773411
ЦАГААННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
2025-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсын Үндсэн хууль, Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хууль тогтоомжууд болон ”Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”, “Цагааннуур сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
АЛСЫН ХАРАА
Иргэний оролцоо, хүсэл сонирхол, нийтлэг эрх ашгийг дээдэлсэн Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр төрөлх нутгаа хөгжилд түчээлсэн сум болгоно.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг баримтлан иргэн, иргэний нийгмийн байгууллагын бүтээлч санаачилга, идэвх оролцоог өрнүүлэн үр дүнд хүрэх орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэн сумын ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
ЧИГ ҮҮРЭГ:
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.
Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2025-2028 онд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сумын эдийн засаг, нийгмийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн дараах бодлого, чиглэлүүдийг стратегийн зорилт болгон тодорхойлж байна.
Стратеги зорилт 1: Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
1.1.Сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны бүрэлдэхүүн, багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах, мэдээ мэдээллээр хангахад чиглэгдсэн сургалт, семинар, уулзалтыг дотоод нөөц боломждоо тулгуурлан тогтмол зохион байгуулах, улс, бүс, аймгийн сургалт, хөтөлбөр, арга хэмжээнд хамруулах, гадаад, дотоодод туршлага судлуулах арга замаар Хурлын байгууллагын чадавхыг дээшлүүлэх.
1.2. Сумын ИТХ, төлөөлөгчид, хороод, багийн ИНХ-уудыг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах, орчин үеийн техник технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нь үе шаттай нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг бодитой төлөвлөх, хэрэгжүүлэх
1.3.Хурлын хуралдааныг хэлэлцэх асуудлын хамрах хүрээ, онцлогийг харгалзан нээлттэй, өргөтгөсөн байдлаар хийж, холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжилтэн, хүсэлт гаргасан иргэдийг оролцуулан ил тод нээлттэй байдлыг сайжруулах
1.4. Хурлын үйл ажиллагаа, хуралдааны шийдвэрийн талаар олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн бусад төрөл, хэлбэрийг ашиглан сумын иргэдэд шуурхай хүргэх, ажлыг тогтмолжуулах
1.5. Хурлын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмуудыг хууль тогтоомж, төр засгийн бодлого зорилттой уялдуулан шинэчлэх
1.6. Багийн иргэдийн нийтийн Хурлын ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх журам боловсруулж мөрдүүлэх, мэдээллээр хангах, ажлын туршлага арга барилыг харилцан судлуулах ажил зохион байгуулах.
Стратеги зорилт 2: Сумын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого зорилтыг тодорхойлох
Хэрэгжүүлэх арга хэмжээ
2.1. Сумын эдийн засаг, нийгэм /эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, байгаль орчин, үйлчилгээ гэх мэт/-ийн тодорхой чиглэлүүдээр баримтлах дэд хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг батлах, үнэ тарифыг тогтоох асуудлыг хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд төлөвлөн хэрэгжүүлэх
2.2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тухайн чиглэлийн бодлогын хороодоор урьдчилан хэлэлцүүлж санал дүгнэлт гаргуулан хуралдаанд оруулах ажлыг үргэлжлүүлэн хэвшүүлэх
Стратеги зорилт 3: Хууль, тогтоомжийн хэрэгжилт, аймаг, сумын Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянах, үр дүнг тооцох.
Хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1. Монгол Улсын хуулиудад нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг хуульчлан заасан заалтуудын хэрэгжилт, Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэрийн биелэлтийг шалгах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх.
3.2. Аймаг, сумын ИТХ-аас тодорхой салбарын чиглэлээр гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийн явц, үр дүнгийн талаар сум, багийн Засаг дарга, байгууллагын дарга, захирал болон хариуцсан мэргэжилтний илтгэл мэдээллийг хуралдаанаар хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай бол цаашид анхаарах асуудлаар тодорхой чиглэл өгч ажиллах.
3.3. Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл хяналт, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах
3.4. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, төсвийн төлөвлөлт, зарцуулалтын нээлттэй, ил тод байдлыг хангах
Стратеги зорилт 4 . Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж ил тод нээлттэй байдлыг эрхэмлэх
Хэрэгжүүлэх арга хэмжээ
4.1. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөний арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах замаар иргэдийн орон нутгийн ажил амьдралд оролцох идэвх санаачилгыг өрнүүлэх
4.2. Захиргааны хэм хэмжээ тогтоох болон орон нутаг, иргэдийн олонхын эрх ашиг хөндөгдөх асуудлыг шийдвэрлэхдээ санал авах, хэлэлцүүлэг хийх, сонсох ажиллагаа зохион байгуулах зэргээр шийдвэрийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, тэдний санаа бодолд тулгуурлан шийдвэр гаргах
4.3. “Төлөөлөгчдийн өдөр“ арга хэмжээг өргөн цар хүрээтэйгээр жил бүр зохион байгуулж, Хурлын төлөөлөгчдөөс иргэдтэй уулзаж санал бодлыг сонсох, судалгаа авах, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг тогтмолжуулах
4.4.Хурлаас санаачлан баталсан “Мэдээллийн цаг” арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, иргэдийг оролцуулах болон цахим хэлбэрээр нийтэд шууд дамжуулах зэрэг мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангах ажлыг зохион байгуулах.
4.5. Хурлаас төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжин, орон нутгийн өмнө тулгамдсан зарим зорилтыг шийдвэрлэхэд санал бодлыг сонсох, зөвшилцөх арга хэлбэрийг бий болгох.
Стратеги зорилт 5: Сумын санхүүгийн чадавхыг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх
Хэрэгжүүлэх арга хэмжээ
5.1. Орон нутгийн төсвийн тогтвортой, бие даасан байдлыг бэхжүүлж, санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэхэд дотоод эх үүсвэр, боломжуудыг ашиглах бодлого баримтлах
5.2. Сумын Хурлаас тогтоодог татвар, төлбөр хураамжийг орон нутгийн онцлогт тохируулан шинэчлэн тогтоож, татварын бааз суурийг нэмэгдүүлэх
5.3. Улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын чанар байдал, төсөв зардлын зарцуулалтад хурлаас ажлын хэсэг байгуулан байнгын хяналт тавих
5.4.Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааны менежмент, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч эдийн засгийн үр ашигтай, алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
5.5.. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд сум, орон нутагт орох ашиг, орлогыг сумын нийт иргэдийн эрх ашгийн төлөө тэдэнд жигд хүртэх боломжийг бүрдүүлэх чиглэл баримтлах
Стратеги зорилт 6: Нийгмийн салбарын байгууллагуудын барилга байгууламж, орчин нөхцөл, техник тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ, хүчин чадлыг нэмэгдүүлэн бэхжүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
6.1. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллагын барилгын их засвар, арчлалтыг хийх, дулаан алдалтыг багасган хаалт, дулааныг стандартын шаардлагад нийцүүлэх замаар үйлчлүүлэгч иргэдийн сурч боловсрох, хүмүүжих, эмчилгээ үйлчилгээ авах, соёлын үйлчилгээ хүртэх ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, хүний хэрэгцээ шаардлагыг хангахуйц техник хэрэгслээр хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.
6.2. Багш, эмч, соёлын салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулж, тэдний нийгмийн хамгааллын асуудлаар бодлого боловсруулан хэрэгжүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, сургалт, хүмүүжлийн ажил, эрүүл мэнд соёлын үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх.
6.3. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, хүн амыг зөв дадал хандлагатай болгох, хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч спортын олон төрлийг хөгжүүлэх талбай, техник хэрэгсэл бүхий спорт цогцолбор байгуулах.
Стратеги зорилт 7: Үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого, зорилтыг тодорхойлж бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, хүртээмж чанарыг сайжруулах
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
7.1. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд түшиглэсэн орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх бодлого баримтлах
7.2. Залуучууд болон орлого багатай өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг түвшинг бууруулж, өрхийн орлого, амьжиргааны түвшинг сайжруулах
7.3. Ус, дулаан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжтай болох ажлыг дэмжин засвар арчлалтыг сайжруулан хэвийн ажиллагааг хангах
7.4. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг иргэдийн саналд тулгуурлан баталж, иргэдийн суурьшлын бүсийг дэд бүтэц хөгжүүлэх боломжтой газруудад төлөвлөж, сумын иргэдийг төрөөс нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлж буй газраа өмчилж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх
7.7. Сумын дэд бүтцийг хөгжүүлэн сайжруулах, Улсын төсвийн хөрөнгөөр сумын төвөөс шинээр тавих хатуу хучилттай авто зам тавих ажлуудыг гүйцэтгэх бодлого баримтлах
Стратеги зорилт 8: Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг эрчимтэй хөгжүүлэх
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
8.1. Фермерийн болон эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхийг дэмжиж, мах, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, малыг эрүүлжүүлэх, үржлийн ажлыг сайжруулах бодлого баримтлан малын ашиг шимийг дээшлүүлэх
8.2. Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгосонтой холбогдуулан газар тариалан эрхлэгчид, малчид, мал бүхий иргэдийн тариа, ногоон талбай, бэлчээрийн ашиглалтын зохицлыг хангах, эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх
8.3.Тариалангийн талбай, хадлан бэлчээрийн хөрсний үржил шимийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих
Стратеги зорилт 9: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдол, доройтлыг бууруулах, зохистой ашиглах
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
9.1. Ойг нөхөн сэргээх замаар ойн нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, зохистой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлж, модны хэрэглээг бууруулах бодлого баримтална.
9.2. Байгалийн ан амьтны нөөцийг үндэслэлтэй тогтоож, хамгаалах нөхөн сэргээх, үржүүлэх, зохистой ашиглах, төрөл зүйл нь эрс багассан ан амьтныг хамгаалах зорилгоор агнах, барихыг тодорхой хугацаанд хориглох шийдвэрийг гаргах
9.3. Ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа байгаль орчинд хор хөнөөл учруулж байгаа эсэх, нөхөн сэргээлтийг зохистой түвшинд гүйцэтгүүлэхэд байнгын хяналт тавих, орон нутгийн хөгжилд оруулах дэмжлэгийг тодорхой болгох
Стратеги зорилт 10: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн иргэдийн амгалан тайван аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
10.1.Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог хангах.
10.2. Архидалт, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулан архи согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн тоог бууруулах
10.3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн иргэд олон нийтийн оролцоог хангаж, мал хулгайлах гэмт хэрэг, зөрчилгүй сум болох
10.4. Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийтэд түгээн, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс ангид байх, шударга тэгш байдлыг нийгэмд үлгэрлэн төлөвшүүлнэ.
10.5. Бүх нийтэд хүний эрхийн боловсрол олгох, иргэн бүрийн аюулгүй байдлаа хангах мэдлэг, мэдээллийг нийгэмд түгээн, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
10.6. Хурлын эмэгтэй төлөөлөгчид, төрийн бус байгууллага хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр нийгэмд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах
10.7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн сургалт сурталчилгàа, хяналт шалгалтын ажлыг сайжруулж, иргэдийг хөдөлгөөнд соёлтой оролцох зан төлвийг хэвшүүлэх
5.ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА, ЗАРИМ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
1. Энэхүү төлөвлөгөөг 2025-2028 онд хэрэгжүүлнэ.
2. Сумын ИТХ-ын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад ИТХ-ын дэргэдэх бодлогын хороод идэвхтэй оролцож тухайн чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлж биелэлтэнд нь хяналт тавьж, тайлагнана.
3. Стратеги төлөвлөгөөний зорилтыг сумын ИТХ-ын жил бүрийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлнэ.
________оОо________