Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

2025-02-23

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Сумын Засаг дарга Г.Цэндсүрэн барилдааныг нээн үг хэлж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Барилдаанд аймаг, сумын цолтой, залуу бөхчүүд хүч үзэн барилдаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат Аймгийн заан Э. Алтанбаяр түрүүлж, Цагааннуур сумын харьяат Сумын заан Б Балжинням үзүүрлэж, Цагааннуур сумын харьяат Аймгийн начин Б Очирхуяг, Аймгийн начин Ц.Лхагвамягмар нар шөвгөрлөө.
Барилдааныг Ө.Чимэддорж захиралтай "Атартрейд" ХХК ивээн тэтгэн явуулахын зэрэгцээ сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудын дунд азын сугалаа явууллаа.
Барилдааны үеэр сумын удирдлагууд 2024 оны "Сумын хөдөлмөрийн аварга"-уудын шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Ивээн тэтгэж хамтран ажилласан "Атартрейд" ХХК, Спорт цогцолбор, Соёлын төвийн хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье. 👍👍👏👏
Цагааннуур ИТХ, сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5718
4259 / 74%
914 / 16%
265 / 5%
280 / 5%