Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦАГААННУУР СУМ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" ОДОНГОО ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭН АВЛАА

2025-02-25

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦАГААННУУР СУМ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ "АЛТАН ГАДАС" ОДОНГОО ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭН АВЛАА
Газар тариалан, мал аж ахуй хосолсон МУ-ын газар тариалангийн үйлдвэрлэлийн 20 хүртэл хувийг үйлдвэрлэгч Улсын тэргүүний Цагааннуур сум маань Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдаж, шагналаа хүлээн авлаа. Шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хүрэлцэн ирж, сум орон нутгийн удирдлагууд, Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, аварга тариаланчид, иргэд хүүхэд, залуучууд хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг сумын Засаг дарга Г.Цэндсүрэн нээн үг хэлж, нийт сумынхаа иргэдэд халуун баяр хүргэлээ. Ерөнхийлөгчийн зарлигийг сумын ЗДТГ-ын дарга Д.Алтанзориг уншиж танилцуулан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам Цагааннуур сумын хүндэтгэлийн туганд “Алтан гадас” одонг зүүж өглөө. Ёслолын хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Төрийн дээд шагналаар шагнагдсан иргэд, Монгол Улсын аварга тариаланчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.
✅Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор:
Оргих 1 дүгээр багийн иргэн Ё.Атарсайхан
Тийрэг 3 дугаар багийн иргэн М.Баяржаргал
Тийрэг 3 дугаар багийн иргэн Д.Хишигсүрэн
✅Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Хуурч 2 дугаар багийн иргэн Г.Пүрэвсүрэн
✅"Улсын аварга тариаланч"-аар:
"Тариан цацал" ХХК-ийн техникч Б.Чойжамц
"Сэлэнгэ тариа" ХХК-ийн техникч Ч.Чимэддорж
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай” 131 дүгээр тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосон юм.
АЛТАН ГАДАС ОДОНТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦАГААННУУР СУМЫН НИЙТ ИРГЭДДЭЭ ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%